Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ.
ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид:
ШТС-УУДЫН АНХААРАЛД!
Шатахуун түгээх станцуудын удирдлага, түгээгч ажилтнууд холбогдох баримт бичгийг үндэслэн эдгээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй, дараалал харгалзахгүй шуурхай үйлчилнэ.
Шатахууны шуурхай штабаас бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл ( 0 )