57 тооны адуу хулгайлахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ

 

Энэ оны аравдугаар сарын 14-ний 20:00 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт бэлчээрт байсан нийт 57 адууг гурван сэжигтэй этгээд малын хашаанд хашиж, автомашинд ачиж байх үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ.

Тодруулбал, халиун азаргатай 33, хүрэн азаргатай 24 адууг хулгайлахыг завдсан байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас малчдыг мал сүрэгтээ тавих хараа хяналтаа сайжруулж, бэлчээрт байгаа малынхаа байршил, бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгахыг сэрэмжлүүллээ.

Мөн сэжигтэй этгээд, тээврийн хэрэгсэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top