Хорих ангийн төлөөлөгч хоригдолд давуу байдал олгож, бэлэн мөнгө, эд зүйл авсан хэрэг шүүхэд шилжжээ

О.Должин | Zindaa.mn
41 минутын өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэр бүхий хоригдолд давуу байдал олгосон байна.

Улмаар тухайн хоригдлоос бэлэн мөнгө, эд зүйл авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт прокуророос Л.Д-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top