АНУ-ын Вашингтон мужийн Якима тойрогт үнээний фермд ажилладаг байсан нэг хүн H5N1 хүрээний шувууны ханиадны улмаас нас барсан тухай мэдээллээ. Уг хүн хавсарсан олон төрлийн өвчтэй байсан бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр оношлогдож, орон нутгийн цагаар ням гарагт нас барсан байна. АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Якима тойргийн фермийн 33 үнээнээс H5N1 хүрээний томуугийн вирус илэрсэн байна. Улмаар тус фермд ажилладаг өөр бусад гурван хүнээс халдвар илэрч тойргийн эмнэлэгт тусгаарлажээ. Вашингтон мужийн эрүүл мэндийн холбогдох албаныхан гурван хүний ойрын хавьтлуудыг олж тогтоон, шинжилгээ хийхээр ажиллаж байгаа тухай “Ассошейтед Пресс” агентлаг мэдээлсэн байна.
АНУ-д 2024 оноос хойш шувууны ханиадны 70 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Золоор хүнээс хүнд халдварладаг тохиолдол бүртгэгдээгүй байна. Сая нас барсан иргэнийг оролцуулаад хоёр жилийн дотор нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ. АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс АНУ-ын бүх мужуудад болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад урьдчилсан хяналт үзлэг хийх зөвлөмж хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )