БНСУ-д шувууны ханиад бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02


БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Чонань хотын нутаг дэвсгэрт зэрлэг шувууд дунд онц халдварт томууны голомт илэрчээ. Тус улсад шувууны ханиад сүүлийн долоон сар бүртгэгдээгүй байжээ.

Үүнтэй холбогдуулан мужийн эрх баригчид  шувууны аж ахуйд халдвар тархахаас сэргийлж, халдвар тархах аюулын эрсдэлээс хамгаалах дээд түвшин тогтоогоод байна.  Түүнчлэн, халдвар илэрсэн газраас 500 м радиуст хөл хорио тогтоож, зэргэлдээх шувууны аж ахуй хооронд 21 хоног хөдөлгөөн хязгаарлажээ.

2016 оны арваннэгдүгээр сард онц халдварт шувууны ханиад дэгдсэнээс хойш дөрвөн жилийн хугацаанд тус улс нийт 38 сая гэрийн тэжээмэл шувуу устгажээ.

Top