Австралид тагтааны вирусээр халдварласан хоёр настай охин эндсэн тухай “Daily Mail” хэвлэлд мэдээлжээ.
Охинд халуурах, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Цусны хорт хавдартай охин зургаан долоо хоногийн өмнө химийн эмчилгээнд хамрагдсан байна. Гэвч охины биеийн байдал гэнэт муудаж, эмч нар Ньюкасл өвчин буюу зэрлэг болон гэрийн тэжээмэл шувууны вирусийн гаралтай өвчин гэсэн онош тавьжээ. Шинжилгээгээр охинд илэрсэн вирус нь өмнө нь тагтаанаас илэрч байсан вирусийн омогтой төстэй байсан аж. Эмч нар охин тагтааны сангаст хүрсний улмаас халдвар авсан байж болзошгүй гэсэн таамаг тавьжээ. Анх 1926 онд Ньюкасл хотод илэрсэн энэ өвчний ний 485 тохиолдол дэлхийд бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )