Хятад улсад шувууны томуугийн H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
“BNO News” агентлагийн мэдээлснээр шувууны томуугийн H3N8 омгоор хүн халдварласан анхны тохиолдол Хятадад илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдэгджээ.
Тус комиссын мэдэгдсэнээр халдвар Хэнань мужид дөрвөн настай хүүхдээс илэрсэн байна. Хүү дөрөвдүгээр сарын 5-нд гэрийн тэжээвэр шувуутай ойр харьцсан аж.
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын урьдчилсан дүгнэлтээр шувууны томуугийн уг омог нь одоогоор хүмүүст өргөн халдварлах чадваргүй учир цар тахал болох эрсдэл бага гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )