Японд шувууны ханиадны тархалтын улиралд нийт 15 сая гаруй тахиа устгажээ. Энэ улиралд тус улсын 20 мужид шувууны ханиадны 60 орчим дэгдэлт бүртгэгдсэн байна.
2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны гурвадугаар сарын хооронд тус улсад нийт 10 сая орчим тахиа устгасан нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
2022 оны арванхоёрдугаар сард Аичи мужийн эрх баригчид 310 мянган тахиа устгах шийдвэр гаргаж байсан бол Кагошима мужид шувууны ханиадны улмаас орон нутгийн шувууны аж ахуйн 120 мянган тахиаг устгалд оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )