Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн шувууны томуугийн А хүрээний H5N2 вирусээр халдварласан дэлхийд анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгджээ. Халдварын анхны тохиолдолд Мексикт бүртгэгдсэн байна.
ДЭМБ-ийн мэдээлснээр, халдварын эх үүсвэр одоогоор тодорхойгүй байна. А хүрээний H5N2 вирус Мексикт гэрийн тэжээвэр шувуунд илрүүлжээ. Халдвар авсан Мехико мужийн оршин суугч 59 настай өвчтөн гэрийн тэжээвэр шувуу болон ямар нэгэн амьтантай харьцаагүй байна. Халдвар авахаасаа өмнө тэрээр гурван долоо хоног хэвтрийн дэглэм сахиж байжээ. Дөрөвдүгээр сарын 17-нд түүнд халуурах, амьсгаа давчдах, дотор муухайрах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Мөн сарын 24-нд түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд мөн өдрөө хүндрэлийн улмаас нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )