Японы Хоккайдо мужийн эрх баригчид шувууны ханиад дэгдсэнтэй холбогдуулан 150 мянган тахиаг устгалд оруулах шийдвэр гаргажээ.
Киодо агентлагийн мэдээллээр, тус бүс нутагт шувууны ханиад гарсан шалтгааныг тогтоох зорилгоор шалгалт явуулахаар болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хоккайдо мужийн нэгэн шувууны аж ахуйд шувууны ханиад гарсан тухай мэдээлж байсан билээ. Энэ улиралд мөн шалтгаанаар нийт 1.8 сая тахиаг устгалд оруулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )