Японы Ибараки мужид шувууны томуу дэгдсэний улмаас даваа гарагт /2023.01.09/ 930 мянга орчим тахиа устгажээ.
Ням гарагт тус мужид олон тооны үхсэн шувуу илрүүлж, шинжилгээ хийхэд шувууны томуугийн вирус илрүүлжээ. Энэ нь намар, өвлийн улирал эхэлснээс хойш тахианы фермд устгал явуулж буй 56 дахь тохиолдол юм. “Ёмиүри” хэвлэлд мэдээлснээр, энэ улиралд нийт 10 сая орчим тахиа устгаад байгаа нь 2020 оны хамгийн өндөр үзүүлэлтийг даваад байна. Тухайн үед шувууны томуугийн улмаас 9.87 сая тахиа устгаж байжээ.
2020 онд Японы 47 мужийн 18-д нь шувууны томуугийн 52 голомт илэрч байсан бол энэ улиралд 23 мужид 56 голомт бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )