Японд шувууны томуу шинээр дэгдсэн тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Кагошима мужид хэд хэдэн үхсэн шувуунаас шинжилгээ авахад шувууны томуугийн Н5 вирус илэрчээ. Халдварт өвчний голомт бүртгэгдсэн фермийн 38.5 мянган шувууг устгахаар болжээ. Тус фермээс гурван км радиуст тахиа, шувуу тээвэрлэхийг хориглож, 10 км радиус бүсээс тахиа, шувуу гаргахыг хориглосон байна.
Шувууны томуугийн улмаас 143 мянган тахиаг устгалд оруулах гэнэ.
Энэ улиралд Япон улсад шувууны томуу хоёр дахь удаагаа дэгдээд байна. Эхний тохиолдол Акита мужид бүртгэгджээ.
2020 оны намар, 2021 оны хаврын улиралд гарсан шувууны томуу гурван мужид бүртгэгдэж, нийт 10 сая тахиа устгагджээ.
Сэтгэгдэл ( 0 )