Шувууны томуу муураар дамждаг болохыг анхааруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд шувууны томуугийн H5N1 вирусийн аюултай омог муурыг ашиглан төрөл хоорондын саадыг давж, хүмүүст халдварлах чадвартай болсныг анхааруулжээ.

Сүүлийн 20 жилд 18 улс оронд муур шувууны томуугаар халдварласан 607 тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан амьтдын 90 хувь нь үхсэн нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Эдгээр амьтдад цочмог энцефалит буюу тархины үрэвсэл үүссэний улмаас үхжээ. Үүнийг галзуу гэж буруу оношилдог болохыг эрдэмтэд анхааруулжээ.

Вирусийн халдварлах арга аюулын харанга дэлдэж байна. Муур зөвхөн өвчтэй шувуудыг идэх замаар халдварлаад зогсохгүй халдвартай үнээ болон бусад хөхтөн амьтдын түүхий сүүгээр дамжуулан халдвар авч байгаа аж.

Хүмүүсийн хувьд нас баралт нь 50 хувьтай байна. Вирус мутацад орж, агаар дуслын замаар халдварлах чадвартай болох вий гэж эрдэмтэд болгоомжилж байна. Муурын төрлийн амьтдыг мониторинг хийхгүй байгаа нь аюулын бодит цар хүрээг үнэлэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс эрдэмтэд гэрийн муурт түүхий сүү болон мах өгөхөөс бүрэн татгалзаж, малын ферм, амьтны төвүүд дэх ажиглалтыг чангатгахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu