Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр нийт 2031 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 603, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 10, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 67, хулгайн 10 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 111 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 178 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top