“ДЦС-V” төслийн гүйцэтгэл 44% хүрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын барилга угсралтын гүйцэтгэл 44% хүрсэн байна. Нийслэлий нэгдсэн төслийн газрын мэдээлснээр одоогийн байдлаар зураг төслийн ажлын гүйцэтгэл 57%, материал худалдан авалт болон тоног төхөөрөмжийн захиалгын явц 45%, барилга угсралтын гүйцэтгэл 35%, төслийн нийт гүйцэтгэл IV сарын 22-ны өдрөөс хойш 44% хүрсэн байна.

Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дууссан бөгөөд захиргааны, тусл барилгуудын суурийн ажил үргэлжилж байгаа аж. Төслийн талбайд 420 орчим ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай, жилд 40 мянган өрхийг дулаанаар хангах тооцоотой. Хэвийн ажиллагааны үед жилдээ 2.2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Төслийн нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн зүгээс 20% буюу 131.7 сая ам.долларыг хариуцаж байгаа юм. Үүнийг 2025 оны XII сарын 22-ны ханшаар тооцвол 467.4 тэрбум төгрөг. Дээрх төсөвт өртгийн 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоожээ. Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар байна. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Камбож улсын “Митайм Итернэйшнл” компани шалгарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top