Баян-Өлгий аймагт малчны хот руу баавгай дайрч, 63 бог мал барьжээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрч, 63 бог малыг барьсан хэрэг гарчээ.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулахад, тухайн баавгайг устгаж, аюулгүй болгосон талаар мэдээлсэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой найман дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр дуудлага Хэнтий аймагт, бусад зургаан дуудлага Хөвсгөл, Увс, Булган, Сэлэнгэ аймагт тус бүр нэг бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top