Их Британийн III Чарльз хаанаас цаазлуулсан “шулмуудыг” цагаатгахыг хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

 

Их Британийн Мейдстоун хотын зөвлөлийн гишүүд III Чарльз хаандаа хандан хар шидийн хэрэгт буруутгагдаж, цаазлуулж байсан орон нутгийн эмэгтэйчүүдийг цагаатгах хүсэлт хүргүүлэхээр зэхэж байна гэж CBS суваг дамжуулжээ.

Тус хот 400 жилийн өмнө шулмын ангийн талбар байв. Тус хотод ийм хэргээр 20 гаруй эмэгтэйг дүүжилж байсан бол Англи, Шотландад нийт таван мянган “шулмыг” шатаах эсвэл дүүжлэх замаар цаазалж байсан гашуун түүхтэй.

Мейдстоун хотын зөвлөлийн гишүүн Клэр Кехилийн ярьснаар, нөхөргүй бүсгүйчүүд эсвэл бэлбэсэн эхнэрүүд “шулмын ангийн” хохирогч болдог байжээ. Тэднийг өмөөрөх эр хүн байгаагүй. Эдгээр эмэгтэйн бие даасан байдлыг аюул занахийлэл хэмээн хүлээн авдаг байжээ. Тэрбээр тэдний ихэнх нь буруугүй байсан ч үүнийгээ батлах боломжгүй байсан. “Шуламнуудад” тулгасан ял нь шүүхийн буруу шийдвэр байсан. Гэвч Их Британид нэг ч “шулмыг” цагаатгаж байгаагүй гэж Кехили онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top