Чойжин ламын сүм музей шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Я.Болор | Zindaa.mn
35 минутын өмнө

 

Улаанбаатар хотын төвд орших түүх, соёл, шашин, урлаг, уран барилгын хосгүй үнэт өв болох Чойжин ламын сүм музейн гадна орчны гэрэлтүүлгийн төсөл хэрэгжиж, "Гэрэл асаах ёслол" зохион байгуулагдлаа. 

Энэхүү төсөл нь Чойжин ламын сүм музейн унаган төрх, түүхэн үнэ цэнийг хадгалж, орчин үеийн технологиор шийдэгдсэнээрээ онцлог юм. Шинэ гэрэлтүүлэг нь тус түүхэн өвийн дахин давтагдашгүй өнгө төрх, уран барилгын хийцийг олон нийтэд таниулаад зогсохгүй, нийслэл хотын өнгө үзэмж, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг албаныхан онцлон тэмдэглэв.

Төслийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан "соёлын өвийг дэмжих 1 хувийн татварын хөнгөлөлт"-ийн зохицуулалт болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин “М-Си-Эс” групп, “Ашид капитал” ХХК ажилласан бол Италийн “iGuzzini” брэнд, “Аззура Холдинг” ХХК, гүйцэтгэгч "Смарт энд симпле" ХХК, Монголын Урлагийн зөвлөл хэрэгжүүлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top