“Мэдлэгтэй хөтөч — Монгол Улсын нүүр царай” сургалт болов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Чойжин Ламын Сүм Музей-д “Мэдлэгтэй хөтөч — Монгол Улсын нүүр царай” уриатай Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо-ноос зохион байгуулсан “Бурханы шашин ба шашны үзмэрт тайлбар хийх нь” цогц сургалтын практик хичээл амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтын хүрээнд оролцогч хөтөч тайлбарлагчид Монгол Улсын хосгүй үнэт болон үнэт бүтээл, үзмэрийн агуулга, онцлог, тайлбарлах арга зүйтэй танилцан музейн орчин дахь практик сургалтад хамрагдаж, соёлын өвийг зөв эх сурвалж, баримтад тулгуурлан мэргэжлийн түвшинд тайлбарлах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ. 

Цаашид Чойжин Ламын Сүм Музей-н түүх, утга агуулга, үзмэрийн онцлог болон үйл ажиллагааг дотоод, гадаадын жуулчдад үнэн зөв, баримтад суурилсан тайлбартайгаар хүргэн сурталчлахаар ажилллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top