Яаралтай засварлах 25 дурсгалт газарт "Чойжин ламын сүм музей" багтжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Дэлхийн хөшөө дурсгалын сангаас хэрэгжүүлсэн "World Monuments Watch 2020" хөтөлбөрт олон улсын 250 дурсгалт газар өрсөлджээ. Тус хөтөлбөрт Монгол Урлагийн зөвлөлөөс дэвшүүлсэн "Чойжин ламын сүм музей"  25 дурсгалт газрын нэгээр сонгогдсон байна. 

Дэлхийн өнцөг булан бүрт байх эдгээр 25 дурсгалт газар нь түүх соёлын үнэ цэнэ, ач холбогдол өндөр төдийгүй орчин үеийн нийгэмд чухал үүрэгтэй, үнэт соёлын өв юм. 

Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрыг тус хөтөлбөрийг үүсгэн байгуулагч "American Express" болон "Stavros Niarchos" сан, "Ford" сангаас олгох нийт 1.6 сая ам долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүд хэрэгжүүлэх аж. 

Монголын Урлагийн зөвлөл тус хөтөлбөрт хоёр жилийн туршид хамрагдснаар "Чойжин ламын сүм музей"-г сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн хэрэгцээ шаардлагад нийцсэн төслийг олон улсын соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн оролцоотой Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран шийдэх боломжтой болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.130) 2019 оны 10 сарын 31

Их сайхан мэдээ байна. Соёлын түүхэн өв хамгаалагдан үлдэх боломжтой боллоо.\n

0  |  0
Top