Айлын гэрлүү дайрч, хүний амь хохироосон баавгайн байршлыг тогтоохоор ажиллаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын орчимд баавгай хүний биед халдсан гэх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. 

Тус мэдээлэлд "Урьд шөнө буюу энэ сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайраад байна хурдан ирээрэй гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, тухайн газарт шуурхай очиж ажиллалаа. Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэрлүү нь баавгай дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон, нөгөө эмэгтэйн хувьд нүүрэн хэсэгтээ самардуулсан шархтай эмнэлэгийн байгууллагын тусламж авч, эмчлүүлж байгаа нөхцөл байдалтай байна.

Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугатаж гарсан учраас амьд үлдсэн байна. Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан мэдээлэлтэй байна. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top