Томуугийн үед хүүхэд халуурвал яах вэ?

О.Должин | Zindaa.mn
47 минутын өмнө

Томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхэд халуурсан үед эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн зөв асарч, ямар тохиолдолд эмнэлэгт хандах талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ.

Томуу нь ихэвчлэн халуурах, хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Халуурах нь бие махбод халдвартай тэмцэж байгаагийн нэг шинж юм.

Хүүхдийн биеийн халуунаас хамаарч дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

37.5 хэмээс доош: Хүүхдийн биеийн халуун хэвийн бөгөөд тусгай эмчилгээ шаардлагагүй. Биеийн байдлыг нь ажиглаж, амраах хэрэгтэй.

37.5–39.0 хэм: Гэрийн асаргаа шаардлагатай. Энэ үед:

  • Ус, шингэн цай, шөл зэрэг шингэн зүйл сайн уулгах

  • Шим тэжээлтэй хоол идүүлэх

  • Сайн амраах

  • Шаардлагатай тохиолдолд жин тавих

  • Хэт зузаан хувцаслахгүй байх

  • Эмчийн зааврын дагуу эм хэрэглэхийг зөвлөжээ.

39.0 хэм ба түүнээс дээш: Эмнэлэгт хандах шаардлагатай. Түүнчлэн дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Үүнд:

  • Халууралт 2–3 хоногоос дээш үргэлжлэх

  • Хүүхдийн биеийн байдал муудах, сульдах

  • Ухаан балартах

  • Таталт өгөх зэрэг шинж тэмдэг багтана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top