2026 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Шалгалтын цахим бүртгэл 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Мөн өвлийн Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хаягаар нэвтэрч, “Шинээр бүртгүүлэх” хэсгийг сонгон бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй тул товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.


Сэтгэгдэл ( 0 )