Швейцарын UBS банк төв байраа АНУ руу нүүлгэж болзошгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

Швейцарын томоохон UBS банкны удирдлага тус улсын засгийн газраас банкны хөрөнгөнд тавих шаардлагаа чангатгаж байгаатай холбоотойгоор төв байраа Цюрихээс АНУ руу нүүлгэж болзошгүй байна гэж Нью-Йорк Пост сонин мэдээлжээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, 162 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус банкны удирдагчид Америкийн банкийг худалдан авах юм уу нэгтгэх маягаар банкны стратегиа өөрчлөхөд бэлтгэхийн тулд саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны түшмэдтэй уулзсан байна.

Банкны хөрөнгөнд Швейцарын засгийн газраас тавьж буй шинэ шаардлагын дагуу UBS банк нь аюулгүй байдлаа хангах баталгаа хөрөнгийн хэмжээгээ 26 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд хүрэх юм. Одоо тус банк Швейцарын санхүүгийн зохицуулагч байгууллагуудтай хөрөнгө нэмэгдүүлэх хэмжээг багасгах талаар яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top