Швейцарын цагны экспорт огцом өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Швейцарын цагны экспорт огцом өссөн тухай Швейцарын цаг үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард швейцар цагны экспорт 13.8 хувиар өссөн бол 2023 оны нэгдүгээр улиралд экспортын хэмжээ нь 11.8 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард Швейцарын цаг үйлдвэрлэгчид нийт 1.5 сая цаг гадаад зах зээлд борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өсжээ. Экспортын ихэнх хувийг 200 хүртэлх швейцар франкын үнэ бүхий цаг эзэлжээ. Эдгээр цагны экспорт 34.2 хувиар өссөн байна. 200-500 франкын үнэтэй цагны борлуулалт хоёр хувиар нэмэгджээ. Франц, Герман Швейцарын тансаг зэрэглэлийн цагны хэрэглээгээр тэргүүлж байна. Хонконг Швейцарын цагны импорт 61.9 хувиар нэмэгдсэн бол эх газрын Хятадад 14 хувиар өсжээ. Швейцар цагны хамгийн идэвхтэй худалдан авагчаар Тайланд, Малайз, Сингапур, Саудын Араб, БНСУ тодорсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top