А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.10.21/ эхэлсэн ч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.
Тодруулбал, шүүгдэгч нарын зүгээс нэг өмгөөлөгчийн шүүгч хуралдаан давхацсан, нэг өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд хүрэлцэн ирэх боломжгүй болсон тул хойшлуулах хүсэлт гаргасныг бүрэлдэхүүн хүлээн авч ирэх арваннэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.
Сануулахад, Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний улмаас улсад нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэгнэшдээ.20саяарл торгоно
BOOBN XXNO80955877ANUSDI