Японы боксчин хүнд цохилтынн улмаас сар хагасын ой санамжаа алджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн Дэлхийн аварга Брайан Нормантай Японы 23 настай Жин Сасаки тулаан хийсэн.

Япон тамирчин тавдугаар раундад нокаутад орохдоо дагзаараа савж унаад, хэсэг ухаан алдаж, ямар ч хөдөлгөөнгүй хэвтсэн тул дамнуурга дээр өргөн, рингнээс буулгасан юм.

Яаралтай тархины томографи хийлгэхэд цус хурсан юмуу гавлын яс цуурсан гэмтэл илрээгүй . Гэвч Жин Сасаки тэр хүнд цохилтоос өмнөх сар хагасын амьдралаа огт санахгүй байгаа ажээ.

“Дэлхийн аваргын төлөөх тулаан миний ялагдлаар дууссан. Би хүчээ шавхан тэмцсэн ч ялагдсандаа сэтгэл санаа их муу байна. Намайг дэмжихээр очсон, шууд эфирээр үзсэн хүмүүсээс уучлалт гуйя. Хагас хөнгөн жингийн Дэлхийн аварга болохоо харуулах гэсэн ч бүтээгүйд харамсаж байна.

Надтай тулаан хийсэн Дэлхийн аварга Брайан Норманд маш их баярлалаа. Хэдийгээр энэ тулаан миний амьдрал дахь хамгийн том бүтэлгүйтэл ч гэлээ их сургамж боллоо. Амьдрал дандаа амжилттай байна гэж юу байхав.

Тулааны төгсгөлийг давталтаар хараад, дамнуургаар аваад гарч буйг үзсэн. Би юу ч санахгүй байгаа юм. Сүүлийн сар хагасын амьдрал минь арилгасан мэт ой тойнд орж ирэхгүй байгаа. Тэр хэцүү үед олон хүн намайг дэмжиж буйгаа илэрхийлж, алга ташсан юм билээ. Түүнийг нь хараад сэтгэл их хөдөллөө. Харамсал, талархал хоёр зэрэгцэж байна. Намайг дэмжсэн та бүхэнд баярлалаа” гэж Жин Сасаки өгүүлжээ. Энэ бол Сасакигийн мэргэжлийн боксын рингэн дэх хоёр дахь ялагдал болсон.

Харин 28 тулаандаа нэг ч ялагдаагүй яваа Брайан Норман “Сайхан тулаан боллоо. Хүчтэй өрсөлдөгчтэй туллаа. Зүрх зоригтой сайн тамирчин гэдгийг нь бүгд харсан байх” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vanvical(105.112.176.19) 2025 оны 06 сарын 24

READ MY TESTIMONY on how I got a loan from reliable company\n\nMy name is FAITH from MOGOLIA before my husband died, he left us so much debt, I was so confused and frustrated how to pay a huge debt. One day while going through the internet I came across a testimony from Mariam about how Albaker loan firm helped him with the loan. So I applied for a loan of 85,000 euro for 5 years from the company via the mail ( albakerloanfirm@gmail.com ).I want the whole Europe know what has been done for me, to my greatest surprise, in less than 48 hours my loan of 85,000 was approved with an interes

0  |  0

Close menu