Э.Цэндбаатар наадмаар Мексикийн боксчинтой тулаан хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 19

 

Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн бокст шилжсэнээс хойш 12 тулаан хийж бүгдэд нь ялсан.

Тэгвэл Монголын наадмын өдөр буюу 2025 оны долоодугаар сарын 12-нд 13 дахь тулаанаа хийхээр тов гарчээ.  28 настай манай тамирчны өрсөлдөгч нь Мексикийн 25 настай Умберто Галиндо байх ажээ.

Галиндо мэргэжлийн боксын рингэнд 20 тулаан хийхдээ, 14 ялж, 3 ялагдаж, 3 тэнцсэн. Э.Цэндбаатараас 5 сантиметрээр өндөр юм байна.

Э.Цэндбаатар жиндээ Дэлхийн чансааны 14-т бичигдэж байгаа. 12 тулааныхаа 6-д нь нокаутаар ялсан. Тэрбээр сошиал хаягтаа  “Ажлаа хийе дээ” хэмээгээд тулаан болох товоо оруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu