Тэрбумтнууд Трампын ялагдлын төлөө нэг сая гаруй ам.доллар хандивлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

АНУ-ын найман тэрбумтан “Линкольн төсөл” нэртэй тусгай хороонд Доналд Трампыг дахин сонгогдохоос сэргийлэх зорилгоор нэг сая гаруй ам.доллар хандивлажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр, энэ жилд “Линкольн төсөл”-д оролцогч тэрбумтнуудын тоо 15 болж нэмэгджээ. Хамгийн сүүлд үүнд найман чинээлэг эрхэм нэгдсэнээс хамгийн их хэмжээний буюу нэг сая ам.долларын хандивыг газрын тосны магнат Пол Геттигийн /1892-1976/ өв залгамжлагч Гордон Гетти Трампын ялагдалд зориулж өргөжээ. Түүнээс гадна “Hyatt Hotels” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Жон Притцкер 100 мянган ам.доллар, “Cargill” хүнсний компанийн өв залгамжлагч Гвендолин Сонтейм Мейер 10 мянган ам.доллар, хөрөнгө оруулагч Роберт Зифф 10 мянган ам.доллар, хэдж сангийн тэргүүн Жозеф Эделман хоёр мянган ам.доллар хандивлажээ.

“Линкольн төсөл” 2019 оны сүүлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд сөрөг Ардчилсан намын улс төрийн үзэл санааг дэмждэггүй. “Forbes” сэтгүүлийн мэдээллээс үзвэл, энэ жил тус хороо 58 сая ам.доллар төвлөрүүлснээс долоодугаар сараас есдүгээр сарын хооронд 39.4 сая ам.доллар нь орж ирсэн байна. Нийт хандивын гурван хувийг тэрбумтнууд өргөсөн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Сонгуулиар АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын гишүүдийн гуравны нэг, 13 мужийн амбан захирагч нар сонгогдох юм. Цагаан ордны тэргүүний төлөө Бүгд Найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Жозеф Байден нар өрсөлдөх юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.194.81) 2020 оны 10 сарын 16

гуйлагчингууд

0  |  0
Top