БНХАУ-д “Дэлхийн гүнд нээлтийн эрэлд” төслийн хүрээнд дэлхий дээрх хамгийн гүн цооногуудын нэгт орох цооног өрөмдөх ажил эхэлжээ. Газрын хэвлийн дотоод бүтцийг судлах зорилгоор өрөмдөж буй цооног 11 мянган м гүн байх ба газрын царцдаст хүрнэ.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, өрөмдлөгийн ажил мягмар гарагт Шинжаан дахь Тарим хотгорын цөлд эхэлжээ. Цооног 145 сая жилийн настай чулуулгийн давхаргад хүрэх аж. Өрөмдлөгийг 457 хоногт гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн байна. Хятадын инженерийн академийн эрдэмтэн Сунь Циньшэн өрөмдлөгийн ажлыг ачааны тэрэг нарийхан ган тросс утсан дээр явахтай зүйрлэсэн байна.
2000 тн жинтэй өрөмдлөгийн төхөөрөмж нь газрын доорх 200°C температур болон агаарын даралтаас 1300 дахин их даралтыг тэсвэрлэхээр бүтээжээ. Тарим хотгор нь Хятадын хамгийн халуун, хамгийн хуурай цөлийн нөхцөлд ажиллаж байна.
Дэлхий дээрх хамгийн гүн буюу 12262 м Кола цооног Оросын баруун хойд нутагт байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )