АНУ-ын шумбагчид Хятадын агаарын бөмбөлгийг далайгаас гаргаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

 

Өмнөд Каролина мужийн эрэг орчим энэ сарын 4-ний өдөр АНУ-ын Зэвсэгт хүчний унагасан Хятадын агаарын бөмбөлгийн хэлтэрхийнүүдийг далайгаас гаргаж авах ажиллагаа эхэлжээ.

“Associated Press” агентлагийн дамжуулснаар, ажиллагаанд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шумбагчид оролцож байна. Цэргийнхний анхаарлыг агаарын бөмбөлөгт суурилуулсан жижиг онгоцны хэмжээтэй мэдээллийн блок татаж байна. Пентагоны мэдээлснээр, агаарын бөмбөлөгт өөрийгөө устгах тэсрэх төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй тул шумбагчид аюулгүй байдлын бүхий л арга хэмжээ авч байна.

Агаарын бөмбөлгийн хэлтэрхийнүүд 15 метрийн гүнд хөлбөмбөгийн 15 талбайтай тэнцэх талбайд цацагджээ. Агаарын бөмбөлгийн хэлтэрхийнүүдийг судалсан тайланг энэ сарын 8-9-нд танилцуулна. Конгрессын гишүүд энэхүү бөмбөлөг тагнуулын мэдээлэл цуглуулж, Хятадад дамжуулсан байх боломжтой эсэхийг сонирхож байна. Цагаан ордны төлөөлөгчдийн мэдээллээр, Хятадын агаарын бөмбөлөг цөмийн пуужингийн агуулахууд болон бусад цэргийн объектуудын дээгүүр ниссэн байна.

БНХАУ-ын зүгээс агаарын бөмбөлгийн хэлтэрхийнүүдийг Бээжинд өгөхийг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top