Хүчний тэнцвэртэй байдал алдагдах нь дайнд хүргэнэ гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Солонгосын хойг болон түүний эргэн тойрны бүс нутагт хүчний тэнцвэртэй байдал алдагдах нь дайнд хүргэх учраас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэх чиглэлийг тууштай баримтална гэж тус улсын удирдагч Ким Жон Уны дүү, Хөдөлмөрийн намын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Жон мэдэгдсэн байна.

“Солонгосын хойг болон түүний эргэн тойрны бүс нутагт манай улс болон бидний дайснуудын хоорондох хүчний тэнцвэртэй байдал алдагдах л юм бол зайлшгүй дайнд хүргэнэ гэдэг нь үгүйсгэж болохгүй бодит байдал юм” гэж тэр тэмдэглэжээ.

АНУ, Япон, Өмнөд Солонгос арваннэгдүгээр сарын 3-нд сөнөөгч нисэх онгоцнууд болон B-1B стратегийн бөмбөгдөгч онгоц оролцуулсан цэргийн хамтарсан хээрийн сургууль хийж, оновчтой цохилтыг нэн даруй өгөх сургуулилт явуулсныг тэрээр сануулаад, энэ нь манай улсын дайснуудын түрэмгий санааг бодитой илэрхийлж буй хэрэг юм гэж мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, тогтоон барих цөмийн зэвсэгт батлан хамгаалах хүчнээ сайжруулан бэхжүүлэх БНАСАУ-ын бодлого нь өнөөгийн нөхцөлд цорын ганц оновчтой сонголт болоод байгаа ажээ.

БНАСАУ аравдугаар сарын 31-нд тив алгасагч нэн шинэ "Хвасон-19" баллистик пуужин туршсан ба алсын тусгал нь 15 мянган километрээс давах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(105.119.5.104) 2025 оны 01 сарын 17

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0

Top