Пёньян Солонгосын хойгт дайн дууссан тухай тунхаглалыг эртэдсэн гэж үзэж байна гэж тус улсын гадаад хэргийн орлогч сайд Ли Тхэ Сон мэдэгджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы индрээс АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийг байлцуулан Солонгосын хойгт дайн дууссан тухай зарлахыг санал болгосон юм.
Ли Тхэ Соны хэлснээр, дайн дууссан тухай бэлэг тэмдгийн шинжтэй тунхаглал АНУ-ын зүгээс Хойд Солонгосын талаар дайсагнасан байр сууриасаа татгалзахад хүргэнэ гэсэн баталгаа байхгүй. Мэдэгдэлд АНУ-ын тив алгасах баллистик пуужингийн туршилт, Япон болон Өмнөд Солонгост олон тэрбум ам.долларын зэвсэг худалдах, Австрали улсад цөмийн реактортай цөмийн шумбагч онгоц бүтээх технологи дамжуулах тухай АНУ-ын шийдвэр дурдагдсан. Энэ бүх баримт дайн дууссаныг тунхаглахад эрт буйг баталж байна гэж Ли Тхэ Сон онцолсон байна.
1950-1953 оны Солонгосын дайн зөвхөн эвлэрлийн тухай хэлэлцээр байгуулснаар төгссөн ба БНАСАУ-ын энхийн тухай гэрээ байгуулах дараа дараагийн оролдлогыг АНУ-ын зүгээс няцааж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын үед АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний яриа хэлэлцээ болж, талууд дайныг албан ёсоор төгсгөхөд чиглэсэн тохиролцоонд хүрч байсан билээ. Гэвч энэ тал дээр бодит үр дүнд хүрч чадаагүй юм.
Солонгосын дайнд АНУ-ын цэрэг НҮБ-ын туганд дор, БНАСАУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин болон Хятадын ардын сайн дурынхны арми оролцжээ. Тухайн үед Өмнөд Солонгосын зүгээс эвлэрлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж байв.
Сэтгэгдэл ( 0 )