БНСУ амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг эрэн хайх ажиллагааг сэргээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

БНСУ даваа гарагт /2020.04.20/ Хойд Солонгостой залгаа хилийн цэрэггүй бүсэд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэрэг эрсийн шарилыг эрэн хайх ажиллагааг сэргээжээ.

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны мэдээлснээр, хайгуулын ажиллагааг явуулахдаа аюулгүй байдлын бүхий л шаардлагатай арга хэмжээг авах гэнэ.

2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу Солонгосын дайны үеэр ширүүн тулаан болж байсан Хвасалмори өндөрлөгт хамтарсан малтлага хийхээр тохиролцсон билээ. Өнгөрсөн онд Хойд Солонгосын зүгээс хамтарсан хайгуул хийх уриалгад хариу өгөөгүй тул Өмнөд Солонгосын тал бие даан хайгуулын ажиллагаа явуулжээ. Энэ жил Хойд Солонгос мөн л Сөүлийн хүсэлтийг үл тоомсорлосон байна.

Тиймээс Өмнөд Солонгосын цэргүүд Хвасалмори өндөрлөгийн Өмнөд Солонгосын талын бүсэд минагүйжүүлэх, цэргүүдийн шарилыг эрэн хайх, малтах ажиллагааг бие даан хийхээр болжээ. Өнгөрсөн онд энэхүү ажиллагааны үеэр 261 цэргийн шарилыг олжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top