Шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл БНАСАУ-д Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалжээ.
Түүний албан ёсны төлөөлөгч Ким Ын Хи Хойд Солонгос хэлэлцээний ширээний ард эргэн ирж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлын хэлэлцэнэ гэдэгт найдаж байна гэв.
Үүнээс өмнө БНСУ, АНУ хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 5-нд Хойд Солонгосоос харвасан пуужингууд нь Пёньяны тив хоорондын баллистик пуужин бүтээх хүчин чармайлтыг илтгэж байна гээд Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин харвах хоригоос удахгүй гарч болзошгүй гэж сэрэмжлүүлсэн билээ. БНАСАУ эдгээр туршилтыг АНУ-ын цэргийн хүчний хөдөлгөөнийг хянах зорилготой тагнуулын хиймэл дагуул дэлхийн тойрог замд гаргах хүрээнд хийсэн гэж мэдэгдсэн юм.
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд болж, “Иргэний хүч” намын нэр дэвшигч Юн Сог Ёл 48.56 хувийн саналаар ялалт байгуулсан. Түүний гол өрсөлдөгч, эрх баригч “Тобура” ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )