Солонгосын хойгийн тогтвортой байдлыг үгүй хийхгүй байхыг уриалав

2024 оны 03 сарын 07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Солонгосын хойгийн тогтвортой байдлыг үгүй хийхгүй байхыг уриаллаа.

Тэрбээр дахин дайн болон эмх замбараагүй байдалд хүрэхгүй байх ёстой гэж үзэж байна. Хятадын Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар Солонгосын хойг дахь тогтвортой байдал илүү хурцадмал болж байгаа аж.

Тэрбээр “Дэлхий ертөнц хангалттай эмх замбараагүй. Солонгосын хойг дахин дайны болон эмх замбараагүй байдалд хүрэх ёсгүй” гэжээ.

Түүнчлэн Хойд Солонгос дахь Оросын Элчин сайд Александр Мацегора “Москвагийн зүгээс АНУ болон түүний холбоотнууд Пеньяныг өдөөн хатгасаар байвал БНАСАУ цөмийн туршилт хийхийг үгүйсгэхгүй байна” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.214) 2024 оны 03 сарын 08

Хажууд нь болохоор их л санаа зовнив бололтой, оросын украйнд хийж буй түрэмгийлэлд үүн шигээ эсрэг байр суурь баримталсан бол даян дэлхий амгалан орших байлаа.

0  |  0
Top