Номхон далайд турших БНАСАУ-ын тив алгасах пуужинг устгахад чиглэсэн АНУ-ын аливаа оролдлогыг Пёньянд дайн зарласан хэмээн хүлээн авна гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ч Жон мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ дамжуулжээ.
Хойд Солонгос Номхон далайн чиглэлд тив алгасан пуужин хөөргөвөл АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг, Номхон далайн командлал тэр даруйд устгана хэмээн командлалын дарга мэдэгдсэнийг БНСУ-ын хэвлэл хэдэн хоногийн өмнө дамжуулжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон ийм мэдэгдлийг “ухаангүй” хэмээх цоллоод гэсэн хэдий ч мэдэгдлийг утгыг гажуудуулсныг үгүйсгээгүй байна.
Номхон далай нь АНУ эсвэл Японы газар нутаг биш гэдгийг Ким Ё Жон сануулаад АНУ-ын стратегийн зэвсгийг Номхон далайд устгавал ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонин байна гэжээ. Тэрбээр БНСУ болон АНУ-ын албаны хүмүүст хандан ийм мэдэгдэл, үйлдэл хийж, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг анхааруулав. БНАСАУ-ын удирдлага АНУ болон БНСУ-ын цэргийнхнийг анхааралтай ажиглан, шаардлагатай гэж үзвэл хариу арга хэмжээг шуурхай авахад бэлэн хэмээн Ким Ё Жон онцолсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
zov l helsen bna dag . yu ni buruu bgaa yum ... us hegemony ali ert bhgui bolson shuu ...
zuv zorigtoi bna
сэтгэцийн эмнэлэгт хэвтвэл зохих хүн шүү. Эцсийн эцэст хэн ч дайсагнаагүй байхад бараг л оросыг эс тооцвол байнгын зэвсэг, дайн гэж мэдрэлтэхийн оронд ард түмнээ жаргалтай, баян, хангалуун болохыг боддог болоосой. ЗЭвсэглэлээр хөөцөлдөхийн оронд ард түмнээ эдийн засгийн хувьд хүчирхэг орон болгох хэрэгтэй шдээ.Ким удирдагчийнхаа охин л биш байсан бол хөдөлмөрийн лагертаа зодуулаад л байж байх байсан даа. эсвэл хятадад боол, хүний наймаанд яваад л. одоо ард түмнийхэн зарим хэсэг нь ингэж зовж байгаа биздээ.