БНАСАУ Сөүлээс өшөө авна гэж сүрдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

БНАСАУ-ын эрх баригчид БНСУ тус улсын дээд удирдлагыг гутаан доромжилсон ухуулах хуудас тараасны төлөө Зэвсэгт хүчин нь өшөө авахад бэлтгэж байна гэж сүрдүүлжээ.

Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонинд гарсан нийтлэлд “Манай ялагдашгүй хувьсгалт арми манай ард түмнийг гутаан доромжилсны өшөөг авах болно. Манай ард түмэн урьд өмнө хэзээ ч ийм хүчтэй эгдүүцэж байгаагүй” гэж онцолжээ. “Өмнөд Солонгосын эрх баригчид бидний ариун дээд удирдлагын нэр төрийг гутаасныхаа төлөөх хариуцлагаас хэзээ ч зайлж чадахгүй. Энэ өшөө авалт эцсээ хүртэл үргэлжлэх болно. Ард түмний хүчтэй уур хилэнд суурилсан хариу төлөвлөгөө нэгэн санаагаар үндэсний зөвшилцөл болж хувирсан” гэж сонинд бичжээ.

Өнгөрсөн бямба гарагт /2020.06.13/ Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга, Ким Жон Уны дүү Ким Ё Жон Сөүлээс түгээсэн ухуулах хуудасны хариуд Пёньян ойрын үед дараагийн алхмыг хийх болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгосын талтай харилцаагаа таслах шаардлагатай гээд Солонгосын Ардын армийн Ерөнхий штаб дараагийн алхмын талаар шийдвэр гаргах үүрэг хүлээж байна гэж онцолжээ.

Энэ сарын 9-нд БНАСАУ Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагуудаас ухуулах хуудас тараасныг Солонгос хоорондын энхийн хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл гэж үзэн харилцаа холбооны бүх шугамыг тасалсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su sh(202.179.25.156) 2020 оны 06 сарын 15

Үзэл суртлаар тусгаарлагдсан нэг үндэстэн. Уг нь ахан дүүс байх ёстой байтал дайсан болж дээ хөөрхий. Үе залгамжилсан удирдлага тархины тураалд ордог аж. Манай олон удаа сонгогдсон Нямдорж Улаан Лүндээжанцан нар тархины тураалд орсонтой адил юм даа тэд.

0  |  0
Top