БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон тус улсын Засгийн газрын дээд байгууллага болох Төрийн хэрэг эрхлэх комисст томилогдсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ өнөөдөр /2021.09.30/ мэдээлжээ.
Тус комиссын дор хаяж есөн албан тушаалтан, тэр дундаа комиссын дэд ерөнхийлөгчдийн нэг Пак Пон Жү, АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн дипломатч Чо Сон Хүй нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
“Rodong Sinmun” хэвлэлд нийтэлсэн тус комиссын шинэ есөн албан тушаалтны гэрэл зургаас үзвэл Ким Ё Жон нь хамгийн залуу, цорын ганц эмэгтэй.
Ким Ё Жон үүнээс өмнө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны ухуулга, сурталчилгааны хэлтсийн орлогч даргын албан тушаал хашиж байсан бөгөөд Төрийн хэрэг эрхлэх комисс дахь шинэ албан тушаал нь түүний хашиж байсан албан тушаалуудаас хамгийн өндөр нь юм.
Сэтгэгдэл ( 0 )