“БНАСАУ-д Өмнөд Солонгосын эрх баригчидтай ярих зүйл байхгүй. Пёньян Сөүлтэй харилцах бүх шугамыг тасалж байна” гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр улсын харилцааг эцсийн зогсоолд хүргэсэн. Цаг хугацааны туршид зөвхөн урам хугалдаг Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард ярилцах зүйл үгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж мэдээлэлд дурджээ.
Өнөөдөр /2020.06.09/ орон нутгийн цагаар 12.00 цагт Хойд Солонгосын эрх баригчид хоёр Солонгосын утасны холбоог хааж, аливаа харилцаа холбоог таслах арга хэмжээний эхний алхмыг хийнэ гэж мэдэгджээ.
Үүнд Засгийн газар болон цэргийн салбарын холбоо болон Солонгосын хөдөлмөрийн намын Төв хороо, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордныг холбосон шууд утас орж байна. Тус хоёр улсын харилцаа холбоо нь 2018 оны есдүгээр сард БНАСАУ-ын хил орчмын Кэсон бүсэд байгуулсан Солонгос хоорондын харилцаа холбооны газраар дамждаг. Энэ шийдвэрийг Өмнөд Солонгосын хэргийг хариуцсан хэлтэс, газрын ажлыг дүгнэх хуралдааны үеэр гаргажээ. Тус хуралд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дарга Ким Ён Чхол, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон нар Өмнөдтэй харилцах харилцаа үндсээрээ дайсантай хийх тэмцэл болж хувирах ёстой гэж мэдэгджээ.
Энэ сарын 5-нд БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгосын тал ухуулаг хуудас илгээсний хариуд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв. Үүний хариуд БНСУ-ын үндэсний нэгдлийн яам орон нутгийн олон нийтийн байгууллагуудад ухуулах хуудас илгээхгүй байхыг уриалж, хуулиар ийм үйлдлийг зогсоох арга хэмжээ авах амлалт өгсөн билээ.
Мягмар гарагт БНСУ-ын үндэстний нэгдлийн яам болон батлан хамгаалах яам БНАСАУ-ын талтай холбогдож чадаагүй гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу\nБи Англи эсвэл Монголоор ярьдаг\nХэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай\n холбоо барих: matildalecoustre@gmail.com\nwathsapp: 0033 7 52 89 40 37\nбид танд зээл авахад туслах болно\nБаярлалаа