БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон Пёньяны эсрэг ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөсөн идэвхтнүүдийн эсрэг БНСУ-ын Засгийн газар арга хэмжээ авахгүй байна гэж эрс буруутгажээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд Чөлөөт Хойд Солонгосын төлөөх хөдөлгөөнүүдийн эвслийн идэвхтнүүд 500 мянган ухуулах хуудас, 500 товхимол, нэг ам.долларын тус бүр таван мянган дэвсгэрт бүхий 10 бөмбөлгийг Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү хөөргөсөн байна.
Ким Ё Жон энэ үйлдлийг “уучилшгүй өдөөн хатгасан явдал” хэмээгээд Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын дүрвэгсдийн “ухамсаргүй үйлдлийн” үр дагаврын хариуцлагыг үүрэх ёстой гэж мэдэгджээ.
Чөлөөт Хойд Солонгосын төлөөх хөдөлгөөнүүдийн эвсэлд БНАСАУ-аас дүрвэн гарсан иргэд ордог байна. Тэ БНСУ-ын Засгийн газраас тавьсан хоригийг үл харгалзан Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү ухуулах хуудас бүхий бөмбөлгүүдийг удаа дараа хөөргөж байсан билээ.
Талууд энх тайвныг сэргээн тогтоох, ухуулах хуудас тараах зэрэг дайсагнасан үйл ажиллагааг зогсоох тухай тохиролцоонд 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Панмүнжом хилийн бүсэд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн билээ. Ухуулах хуудас илгээх асуудал хоёр Солонгосын харилцааг нэг бус удаа хурцдахад хүргэж байсан ба өнгөрсөн зун хоёр орны харилцаа холбоог бүрэн таслахад хүргэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Батлагадаа бага хатнаар аваад өгчихмөөр хүүхэн шүү
Ккккк