Хоёр Солонгос хатуухан мэдэгдэл солилцов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

БНАСАУ-ын эрх баригчид БНСУ-ын тавьсан эдийн засгийн тусламжийн оронд цөмийн зэвсгээс ангижрах саналыг хэзээ ч хүлээн авахгүй гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын гаргасан санаачилга нь “дээд зэргийн тэнэглэл” гэжээ. “Юн Сог Ёл бидний бахархал болсон цөмийн пуужинг эдийн засгийн хамтын ажиллагааг солино гэж мөрөөдөж байгаа нь түүнийг гэнэн гэж бодоход хүргэж байна. Хэн ч хувь заяагаа эрдэнэ шишийн бялуугаар сольдоггүй” гэж Ким Ё Жон онцолжээ.

Наймдугаар сарын 15-нд Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсөн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Пёньян цөмийн зэвсгээс татгалзвал эдийн засгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сог Ёл энэхүү саналаа дахин илэрхийлсэн юм.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан БНСУ Ким Жон Уны дүү Ким Ё Жон “бүдүүлэг” мэдэгдэл хийсэнд туйлын харамсаж буйгаа илэрхийлэв. БНСУ-ын Үндэсний нэгдлийн яам БНАСАУ тус улсын ерөнхийлөгчийн саналыг гуйвуулж, бүдүүлгээр шүүмжилсэнд туйлын харамсаж байна гэж мэдэгджээ. БНАСАУ Солонгосын хойг дахь энх тайванд заналхийлсэн үйлдэл хийсээр байх тохиолдолд тус улсыг зөвхөн эдийн засгийн хүндрэлүүд, олон улсын тавцанд ганцаардмал байдал хүлээж байна. Хойд Солонгос Өмнөдийн тавьсан зоримог төлөвлөгөө нь өөрийнх нь ирээдүй, Солонгосын хойг дахь энх тайван, Солонгос хоорондын харилцаатай холбоотой болохыг ухамсарлана гэдэгт найдаж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 21

Amerkiin ardchilala tusalamj iimel baigaa uym daa.Tehtel Oros muu helvvldegch ali 1975 ond bvh tseregteigee .Hoid Solongosoos garsan .tegtel Amerka odoo hvrtel Solongos Jopon 2 ulsiig darmtalsaar.Vetbamiig Amerkaas chuluuluud Orosuud ali ert garaad yavchihsan odoo Vetnam shig hugchingvui uls alaga.Delhii dayaraa Orsuud uy vldeedeg Amerkuud uy vldeedegiig vjheher Mongolchuud medtvgei.Delhii dayaraa medene za.

0  |  1
Top