Ким Ё Жон Сөүлээс ухуулах хуудас тараахгүй байхыг шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны газрын орлогч дарга Ким Ё Жон Өмнөд Солонгос тус улсынy нутаг дэвсгэрт ухуулах хуудас тараахаа зогсоохгүй бол ноцтой үр дагавартай учрах болно гэж мэдэгджээ.

Тэрбээр Хойд Солонгосоос дүрвэгсдэд хилийн бүсэд олон зуун мянган ухуулах хуудас тараасан нь ил болсон гэж онцлоод цэргийн хурцадмал байдлыг бууруулах хэлэлцээр болон хамтарсан төслөөс татгалзаж, Кэсон аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг зогсоох болно гэж сүрдүүлжээ.

Үүний хариуд БНСУ-ын үндэсний нэгдлийн яам Хойд Солонгос руу ухуулах хуудас илгээхээ зогсоохыг олон нийтийн хөдөлгөөнөөс шаарджээ. Тус яамны албан ёсны төлөөлөгч Ё Сан Гигийн мэдэгдсэнээр, БНСУ-ын Засгийн газар олон нийтийн хөдөлгөөнөөс ухуулах хуудас гаргахгүй байхыг удаа дараа зөвлөсөн гээд хилийн бүсэд хурцадмал байдал үүсгэх ийм төрлийн ажиллагааг зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авах болно гэж онцолжээ. Түүний хэлснээр, БНСУ-ын эрх баригчид ийм төрлийн ухуулах хуудсыг хориглох хууль гаргахаар ажиллаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд олон нийтийн хөдөлгөөн гурван удаа ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөсөн байна. Дараагийн удаа тэд энэ сарын 25-нд ийм ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Засгийн газар энэ ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top