БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун зарим эрхээ өөрийн дүү Ким Ё Жонд шилжүүлсэн тухай мэдээллийн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллийг дурдан мэдээлжээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалтай Ким Ё Жонд төрийн хэрэг эрхлэх, Вашингтон, Сөүлийн талаар баримтлах Пёньяны бодлогыг хариуцах бүрэн эрхтэй болжээ. Тагнуулын мэдээллээс үзвэл, Ким Жон Уны дүү БНАСАУ-д “хоёрдугаар хүн” бөгөөд Ким Жон Ун одоогоор залгамжлагчаа сонгоогүй байгаа аж.
Сайд нарын танхимын дарга Ким Док Хун, Төрийн зөвлөлийн орлогч дарга Пак Бон Дю нар улсын эдийн засгийн асуудлыг хариуцах болсон бол батлан хамгаалах бодлогын асуудлыг мөн хоёр өндөр албан тушаалтанд шилжүүлсэн байна. Зарим эрхээ шилжүүлсэн нь Ким Жон Уны сэтгэл зүйн дарамтыг бууруулах, “түүний бодлого бүтэлгүйтсэн” тохиолдолд гэмээс зайлсхийхэд чиглэсэн гэж тус агентлагийн эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Жон Ун 20 хоногийн турш олон нийтийн өмнө гараагүй нь Хойд Солонгосын удирдагч нас барсан эсвэл өвдсөн гэх цуурхал дэгдэхэд хүргэсэн. Тэрбээр тавдугаар сарын 1-нд Сунчхон хот дахь бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож, олны өмнө дахин гарч ирсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Setguulchee... ”shiljuulsen uu” gej bichvel ard ni ”?” temdeg tavidag. Herev ”!” temdeg tavimaar baigaa bol zugeer l ”shiljuulsen” gee l boloo shu de.
Duunch bas 1 deerdheerguil yum blede