БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дүү, Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг эрс буруутгаж, ойрын дөрвөн жилд тайван нойрноос нь салгах зүйл хийхгүй байхыг Вашингтонд зөвлөсөн байна.
Түүний бүхэлдээ Өмнөд Солонгосын эрх баригчдыг шүүмжилсэн, үр дагаврын талаар сануулсан мэдэгдлийг Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) нийтэлжээ.
Ким Ё Жон мэдэгдэлдээ Пёньян Сөүлийн үйл хөдлөлийг ажиглах болно гээд Өмнөд Солонгостой харилцах асуудал эрхэлсэн бүх яам, газрыг татан буулгахаас гадна 2018 онд Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалтын мөрөөр байгуулсан цэргийн хэлэлцээрийг цуцалж чадна гэж сүрдүүлсэн байна.
Мэдэгдлийнхээ төгсгөлд Ким Ё Жон АНУ-ын талаар дурдахдаа “Ташрамд дурдахад, өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр дарь үнэртэхийг бүх хүчээр чармайж буй АНУ-ын шинэ захиргаанд нэг зүйл зөвлөе. Хэрэв та нар ирэх дөрвөн жилд тухтай унтахыг хүсвэл нойрноос нь салгах зүйл эхнээсээ хийхгүй байх нь дээр” гэж онцолжээ.
Тэрбээр 2018 оны хаврынх нь дулаан харилцаанд буцаж очих нь “эзнийхээ зарлигийн” дагуу Өмнөд Солонгосын эрх баригчид цаашид хэрхэн биеэ авч явахаас үл хамааран амаргүй байх болно гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
арай л том баажинаа энэ аня\n
hutsdag novsh ve
Зэрлэг хүмүүсийн бөөнөөрөө хуарагнаж амьдардаг мартагдсан хойгийг Хойд Солонгос гэдэг.