БНАСАУ даваа гарагт /2022.12.05/ Япон болон Шар тэнгисийн зүг нийт 130 удаа гал нээсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, Хойд Солонгос даваа гарагт орон нутгийн цагаар 14.59 цагт Канвондо болон Хванхэ Намдо муж орчмоос их буугаар 130 удаа буудсан байна. Буудлагыг тийрэлтэд системээр гүйцэтгэсэн гэж үзэж байна. Өмнөдийн тал тэр даруй анхааруулга өгч, өдөөн хатгах ажиллагаа явуулахаа даруй зогсоохыг шаардсан байна.
Сүүлд Хойд Солонгос арваннэгдүгээр сарын 3-нд Япон тэнгисийн зүг их буугаар 80 удаа бууджээ.
Сэтгэгдэл ( 0 )