БНАСАУ Гадаад хэргийн сайд асан болон 4-5 дипломатыг цаазалсан талаар Японы “Yomiuri” сонинд мэдээлжээ.
Дэлхий дахинд танигдсан БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд асан Ри Ён Хо болон 4-5 дипломатыг 2022 оны зун эсвэл намар цаазалсан болохыг “Yomiuri” сонины сэтгүүлчид олж мэдээлсэн байна. Тэд олон арван хүнтэй ярилцсаны үндсэн дээр уг мэдээллийг гаргасан аж.
Эх сурвалжуудын ярьснаар дипломатуудыг цаазлах болсон шалтгаан нь Их Британи дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны ажлын ямар нэгэн асуудал байжээ. Цаазлуулсан дипломатууд тус Элчин сайдын яаманд янз бүрийн цаг үед ажиллаж байсан аж.
Харин Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Ри Ён Хо 2016-2020 онд Их Британи дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны тэргүүн байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )