Ким Жон Ун: Бидэнд дайснуудтай яриа хэлэлцээ хийх ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн цөмийн ангиудын цэргийн сургуулилттай танилцсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр сургуулилт есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 9-ний хооронд болсон бөгөөд Ким Жон Ун сургуулилтад оролцсон байна.

Хойд Солонгосын удирдагч “Энэ бол манай цэргийн тогтоон барих хүчний үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах туршилт юм. Үүний зэрэгцээ улсын цөмийн хамгаалалтын системийн найдвартай, бэлэн байдлыг нотолсон тохиолдол боллоо” гэжээ.

Хойд Солонгосын хамгийн сүүлд хийсэн сургуулилт нь БНАСАУ-ын тал цөмийн хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг тодорхой анхааруулж, харуулсан гэдгийг Ким Жон Ун хэлсэн байна.

Ким Жон Ун АНУ болон Өмнөд Солонгостой хэлэлцээ хийх сонирхолгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн аж. Тэрбээр “Бидэнд дайснуудтай яриа хэлэлцээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Бид үүнийг хийх шаардлага байгааг олж харахгүй байна” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Сүүлийн үед Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдсэн билээ. Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн сургуулилтын хариуд Пеньян есдүгээр сарын сүүлчээс эхлэн тогтмол баллистик пуужин харваж байгаа юм. Түүнчлэн Хойд Солонгос ойрын үед цөмийн туршилт хийж магадгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.67.201) 2022 оны 10 сарын 10

ROCKETMAN

0  |  0
ЭР ХУРГА(59.153.114.237) 2022 оны 10 сарын 10

ЭР ХУРГА

1  |  0
Top