Хойд Солонгосын тэргүүлэх намын дарга таалал төгсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

БНАСАУ-ын улс төрийн гурван намын нэг нь болох Социал-демократ намын Төв хорооны дарга, Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Пак Ён Ир таалал төгсжээ.

Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаас “Пак Ён Ир Эх орон, ард түмнээ гэх халуун сэтгэлээр улсынхаа хөгжил цэцэглэлт, тусгаар байдлын төлөө харамгүй зүтгэсэн” гэж мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 19-нд түүний шарилд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нэрийн өмнөөс цэцэг өргөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top