БНАСАУ бямба гарагт Японы тэнгисийн зүг хоёр баллистик пуужин харвасан тухай Ёнхап агентлаг дамжуулжээ. Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан байна.
Хойд Солонгос энэ долоо хоногт гурав, 2022 он гарснаас хойш 22 дахь удаа пуужингийн туршилт явуулжээ. Бямба гарагт хөөргөсөн пуужингууд 350 км зай туулж, 50 км өндөрт ниссэн байна.
БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал БНСУ шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл мэдэгджээ. Түүний хэлснээр, Пёньяны цөмийн зэвсэг боловсруулж байгаа нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үзэл санаанд шууд харшилж байна. Тэрбээр АНУ-тай хийж байгаа цэргийн хамтарсан сургуулилтыг улам бэхжүүлэхээ амлажээ.
Сэтгэгдэл ( 0 )